НийслэлFocus

БЗД: Хөгжлийн төлөвлөгөөнд хүн бүрийн оролцоо чухал

Баянзүрх дүүрэг түүхэндээ анх удаа 2030 он хүртэл хөгжлийн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж иргэдээсээ нээлттэй санал асуулга явуулж байна. Уг бодлогын баримт бичиг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Алсын хараа 2050”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилсан “Улаанбаатар 2040 хөгжлийн төлөвлөгөө” зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдаж хийгдэж байна.

Баримт бичгийг боловсруулж буй баг бүрэлдэхүүний хувьд шинжлэх ухаанч, эрдэмтдүүдээс бүрдэж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг бусад дүүрэг, орон нутгаасаа манлайлж бодлогоо тодорхойлно.

Иргэд та бүхэн ч нээлттэй саналаа оруулж, тусгаж, дүүрэгтээ тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжтой. Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд уг ажилд манлайлан оролцож холбогдох УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудад танилцуулж хамтран ажиллах болно.

Та бүхэн ЭНД ДАРЖ линкээр болон зурган дээрх QR кодоор дамжуулан саналаа тусгах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close