TravelОнцлох

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзаж, цар тахлын нөлөөнд хамгийн ихээр өртөөд буй тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүд дээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээж аваад анхны уулзалтаа аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын удирдлагуудтай хийж байгаагаа онцлоод манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхайн салбарын дараагаар хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татах боломжит салбар болохыг хэллээ.

Мэргэжлийн холбоодын удирдлагуудын зүгээс хууль, эрх зүй, төсөв, хүний нөөц, тусгай зөвшөөрөл олголт зэрэг хэд хэдэн асуудлууд дээр байр сууриа илэрхийлэв.

Уг уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын жуулчны баазуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо зэрэг нийт 30 гаруй холбооны удирдлагууд оролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close