Эдийн засагОнцлох

ТЕГ: Хувь хүний орлогын тайланг цахимаар хүлээн авч байна

Татварын байгууллагаас Хувь хүний орлогын албан татварын тайланг хуулийн дагуу ирэх сарын 15-ны дотор авах талаар мэдээллээ. Улмаар дээрх хуулийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргажээ.

Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг харьяа татварын албанд цахимаар хүргүүлэх юм. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэдгийг анхааруулж байна. Бүрдүүлэх материалд:

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатайҮүнд:

  • Цахим тайлан (тайлангийн системд автоматаар татагдана).
  • Иргэний үнэмлэх (ХУР системээс автомат)
  • НД-ийн лавлагаа (ХУР системээс автомат)
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаварын дугаар/
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Худалдах худалдан авах гэрээ
  • Орлого нотлох баримт, арилжааны банк болон ББСБ-аас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг барилгын компаниас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • Иргэний үнэмлэх ХУР системээс автомат
  • НД-ийн лавлагаа ХУР системээс автомат
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Худалдах худалдан авах гэрээ
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • Иргэний үнэмлэх ХУР системээс автомат
  • НД-ийн лавлагаа ХУР системээс автомат
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан: үнэлгээчнээр үнэлүүлэх
  • Орлого нотлох баримт: Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
  • Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
  • “худалдах, худалдан авах гэрээ”
  • “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахад:

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  • “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
  • Шаардлагатай ториолдолд
  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  • Орлого нотлох баримт

Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  • “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  • “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  • Шаардлагатай ториолдолд
  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  • Орлого нотлох баримт
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн иргэний үнэмлэх ХУР системээс автомат
  • НД-ийн лавлагаа ХУР системээс автомат
  • Сургуулийн тодорхойлолт /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close