НийгэмFocus

Ч.Уртнасан: Covid-19-тэй зэрэгцэн, томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  Томуугийн үндэсний зөвлөлийн халдвар судлаач эмч Ч. Уртнасан иргэдэд томуу, томуу төст өвчний талаарх нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Сүүлийн хоёр жил Covid-19-ийн улмаас томуугийн өвчлөл улирал хооронд, үүсгэгчийн илрэл харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас эхлэн дэлхий нийтээрээ томуу, томуу төст өвчний үүсгэгчүүд орчилд орж, өвчлөл нэмэгджээ. Манай улсын тухайд 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн өвчлөл аажмаар нэмэгдэж эхэлсэн. 2-3 төрлийн вирус орчилд орж ирсэн.

Мөн арванхоёрдугаар сард томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн. Ер нь Монголд аравдугаар сараас томуугийн өвчлөл эхэлж, арваннэгдүгээр сарын дундаас эхэлж, арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард оргилдоо хүрдэг. 52 дахь долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлсэн 10 мянган хүн тутамд 16 тохиолдол бүртгэгджээ. Амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүмүүс эмнэлэгт хэвтэгсдийн 15 хувийг бүрдүүлж байна.

Орон нутаг болон нийслэлийг харьцуулахад орон нутагт дэгдэлт, өвчлөл их байна. Хэнтий болон Говь-Алтай аймгуудад алаг цоо өвчлөлийн түвшинд хүрчихсэн байна. Орон нутагт хүүхдийн томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, дэгдэлт үүсэхэд эрсдэлтэй байна. Хүүхдийн тасагт хэвтэж буй эмчлүүлэгчдийн 47 орчим хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 58 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Орны ачааллыг авч үзвэл, Улаанбаатарын нийт хүүхдийн тасгийн 53 хувийг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 73 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Орон нутагт, хүүхдийн тасгийн 42 хувийг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 48 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Нийслэлд өвчлөл бага байгаа ч хүндрэл өндөр байна.

Энэ жил томуу, томуу төст өвчний 4-5 вирус, томуугийн “N3H2” вирус зэрэгцэн ороод ирж байгаатай холбогдуулан өвчлөл нэмэгдэж, дэгдэлт үүсэх эрсдэлтэй байна. Мөн Covid-19-тэй зэрэгцэн, томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл байна. Насны хувьд, 15 хүртэлх насны хүүхдүүд нийт өвчлөлийн 78 хувийг эзэлж байна. Үүний дотор дөрөв хүртэл насныхан 61 хувийг эзэлж байна. Covid-19-ийн халдвараар идэр насныхан буюу 19-өөс дээш насныхан, томуугаар тав хүртэлх насныхан илүү өвчилж байна. Томуу, Covid-19 хоёр зэрэг дэгдвэл энэ хоёр насныхан зэрэг өвчилж, эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс бид бага насныхан, жирэмсэн эхчүүд, настай хүмүүсээ анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн байгууллага маань ор бэлэн байлгах, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.

-Томуу болон Covid-19-ийн ялгаа юу вэ?

-Шинж тэмдэг нь нэг. Учир нь, хоёулаа амьсгалын замын вирус. Томуугийн үед огцом өндөр халуурах, бие арзайх, үе мөч өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Амьсгалын замын сенстант вирусээр хоёр хүртэлх насны хүүхдүүд их өвчилж байна. Хоолой өвдөх, халуурах, ханиалгах, бачуурах зэрэг шинж тэмдгээр ялгардаг. Парагрип нь төвөнх гэмтээдэг, хоолой улайлгадаг, хатгаа болдог. Рино вирус буюу хамрын шуухинаагийн хувьд хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожихоос гадна ханиаж найтаадаг.

Эх сурвалж: arslan.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close