Эдийн засагFocus

ХХОАТТайланг II сарын 15-ны дотор тайлагнана

Иргэн, албан байгууллага өнгөрсөн оны IV улирлын төлбөрийн баримтаа ирэх бямба гарагт багтаан бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа. Ингэснээр НӨАТ-ын хуулийн дагуу 2021 оны сүүлийн улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг 4 дүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь 1 дүгээр сард олгодог.

Мөн албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа ирүүлэхийг Татварын байгууллагаас сануулж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close