НийгэмХууль эрх зүй7 хоног

PC тоглоомын газарт залуус нэгнийгээ хөнөөжээ

Цахим тоглоомын газар буюу олны нэрлэдгээр PC тоглоомын газарт хүн амины хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлалтай тоглоомын газарт өчигдөр орой /2018.02.05/ 19.00 цагийн үед энэ хэргийг үйлдсэн бөгөөд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маргалдаж, нэгнийхээ гуянд нь хутгалан, амь насыг нь хөнөөжээ. Талийгаач Ш нь 27 настай, эрэгтэй.

Харин хэргийн холбогдогч Т нь 27 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлд оршин суудаг болохыг тогтоогоод байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ.

Цахим тоглоомын газар нь А-гаар эхэлсэн нэртэй газар ба үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй газар аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус газрыг түр хаан, хэргийг шалгаж байна.

Эх сурвалж: NEWS.MN

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close