Орон нутагFocus

Мөрөн сум дахивар бүтээгдэхүүн худалдан авах төвтэй боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  дахивар бүтээгдэхүүн худалдан авах төв байгуулагдаж Мөрөн сум болон  Хатгал, Тариалан сумдаас дахин боловсруулах  хуванцар сав, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шил, бусад бүх төрлийн дахиврыг хүлээн авч  байна. Тус цэг энэ онд гялгар уут 2 тонн,  хуванцар 4 тонн, лааз 2 тонн, шил 5000 ширхгийг хүлээн авсан  байна.

Цаашид Мөрөн сумаас гадна Баянзүрх, Түнэл, Ханх, Галт, Тариалан, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Арбулаг зэрэг сумуудаас дахин боловсруулах хог хаягдлыг хүлээн авах  ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог хаягдлын төвлөрсөн цэг рүү цахилгаан шугам татах, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд бэлтгэх зорилгоор Элстийн арын хогийн цэгийн дэргэд 3 га газрыг хашаажуулан дахивар бүтээгдэхүүн худалдан авч байгаа ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close