НийгэмОнцлох

Сайжруулсан шахмал түлшний шуудайг дахин ашиглана

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм.

Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд 10 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савлаж байна. Дээрх байгууллагууд иргэдээс түлшний шуудай 300 хүртлэх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байх юм.

Иргэдээс авсан шуудайнд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана. Иргэдийн хувьд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайны амны оёдлыг хөвөрдөж задалсан байх бөгөөд урж гэмтээж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Ийнхүү 25 кг-ын савлагааны шуудайг иргэдээс худалдан авч, дахин ашигласнаар үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, хог хаягдлыг багасгах ач холбогдолтой юм.

Шуудай худалдан авах аж ахуй нэгжүүд

д/дБайгууллагын нэрУтасны дугаарЗахиралын нэр
1Алдар ямаат уул ХХК80080896Н.Отгонцэцэг
2Мандах жагар мөнх ХХК90300353В. Сүрэнхорлоо
3Мөнх шинэс ХХК99267866М. Батсанал
4Дэвжих наран билэг ХХК86161686О. Зоригтсүх
5Тепо Хөгжил ХХК88257885Н. Төмөрбаатар
6Тэргэл Тэнгэр ХХК88094206Г. Батбаяр
7Болд Лийдерс ХХК88970578, 89159352Г. Уламбаяр
8Арвижих сувдан тулга ХХК99858990Т. Энхтайван
9Өрхийн хүү хөгжил ХХК99074364Н. Бурмаа
10Булган соёмбо ХХК94943398Л. Баярсайхан
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close