Байгаль орчинОнцлох

Монгол бөхөнгийн тоо толгой өсчээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийсэн байна.

Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ. Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг.

Дашрамд дуулгахад, 116 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг. Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг. Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороос, Нууруудын хөндийн элсэрхэг хээр таран идээшлэж нутагшиж байв. 1990-ээд оны үеэр нийт тархан байсан газар нутгийнхаа хориод хувьтай тэнцэх хэмжээний үндсэн хоёрхон газар нутагт Монгол Бөхөн суурьшин амьдарч байв.

Анх хорьдугаар зууны гучаад оноос Монгол бөхөнг агнахыг хуулиар бүрэн хориглож, Амьтны тухай хууль, бүртгэлдээ нэн ховор амьтнаар бүртгэн авч байжээ. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансанд дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтны аймагт багтсан бөхөн нь Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтны тоонд бүртгэгдсэн. 2010 онд Монгол бөхөнг бусад бөхөнөөс тусдаа бие даасан төрөл анги (Saiga borealis) гэдгийг нь хүлээн зөвшөөрч олон улсын гэрээ, тэмдэглэгээг шинэчилсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close