Хөрөнгө санхүүFocus

Финтек компаниудтай уулзалт хийлээ

Монгол Улсад хоёр шатлалт банкны систем үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын Банкны холбоотой хамтран финтек компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Уулзалтаар Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж буй эрх зүйн орчны шинэчлэл, хяналт зохицуулалт болон төлбөрийн системийн дэд бүтцийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, финтек байгууллагуудын саналыг сонсов.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлснээр төлбөрийн системд банкнаас бусад хуулийн этгээд оролцох боломжтой болсон бөгөөд энэ хугацаанд нийт 16 финтек байгууллага Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close