ЭМЯЭрүүл мэнд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын 44 цэг

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 39, суурин 44 цэгт 92 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 5,748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 82, II тунд 175, нэмэлт сэргээх тунд 3,830, нийт 4,087 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.2 хувь байна.

Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,799, 16-17 насны 26,664 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close