Эдийн засагFocus

Замын-Үүд өртөөнд 178 чингэлэг хүлээн авчээ

ЗТХЯ-наас ирүүлсэн мэдээгээр өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн байдлаар Замын-Үүд өртөөнд 3 галт тэргээр 178 чингэлгийг хүлээн авчээ.

Харин 11 дүгээр сарын 15-нд Тяньжин боомтоос 4 галт тэрэг 217 вагон ачигдаж 2699 чингэлэг үлдсэнээс   Замын-Үүд боомт руу 3 галт тэрэг 171 чингэлгийг татан авсан байна. Мөн 11 дүгээр сарын 14-нд 3 галт тэргээр 141 чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний болон бусад ачааг хүлээн аваад байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close