Эдийн засагFocus

Экспорт импортоос давж 1,287.2 сая ам.доллараар өслөө

2021 оны эхний 9 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 11,531.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2,456.2сая ам.доллар буюу 27.1хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 1,278.2сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт экспорт оны эхний 9сарын байдлаар 6,404.7сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,257.7сая ам.доллар буюу 24.4хувиар өссөн. Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 5,913.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,095.2сая ам.доллар буюу 22.7хувиар өсжээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 92.3 хувийг эзэлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close