ЕрөнхийлөгчБайгаль орчин

Ерөнхийлөгч “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэхээ мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэл хот дахь ойжуулалт, үрслэгээний газруудын ажилтай танилцангаа “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тэрээр тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дэмжиж хамтарч ажиллах, төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарах талаар санал солилцсон байна.

Мод тарих, ойжуулалтын арвин туршлагатай “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол оронд тасралтгүй хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааг танилцуулж, цаашид энэхүү санал санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Ногоон Ази сүлжээ ТББ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close