театрFocus

“Гэм Зэм” жүжигт П.Эрдэнэзаан дүр бүтээнэ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй билээ. Уг жүжгийн гол дүрүүдийн нэг Семен Захарович Мармеладовын дүрийг Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээхээр болжээ.

“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бөгөөд найруулагч М.Батболд найруулах аж.

Жүжгийн нээлт арваннэгдүгээр сард болох юм.

Ташрамд сонирхуулахад, уг жүжгийн гол дүр болох Раскольниковын дүрд Guys хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа тоглохоор болсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close