НийгэмОнцлох

Сайжруулсан шахмал түлшний 281 цэгийг 450 болгоно

Нийслэлийн гэр хороололд сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд 153 цэг шинээр байгуулж 281 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна. Дээрх цэгүүдэд захиалгын дагуу 5 тонн түлш дотоод тээврийн туслан гүйцэтгэгч 34 компани хүргэн ажиллаж байна.

Энэ долоо хоногтоо багтаан сайжруулсан шахмал түлшийг 450 цэгээр худалдан борлуулна. Тавантолгой  түлш ХХК-ийн хувьд энэ жил 72 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байна. Тавантолгой түлш ХХК-ийн дөрвөн үйлдвэрийн 10 шугам тогтмол ажиллаж хоногт 1500-1700 тонн сайжруулсан шахмал үйлдвэрлэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close