Хууль эрх зүйЭрүүл мэндFocus

Импортлох тусгай зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуур оруулж иржээ

Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас хилээр нэвтрүүлж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өдөр болгон тогтмол хяналт шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлэн газар дээр нь зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.

Тэгвэл тус албаны хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй бусад дагалдах баримт бичиггүйгээр нууцаар түргэвчилсэн оношлуур бусад эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын сертификат болон бусад дагалдах баримт бичиггүйгээр 1706000 ширхэг амны хаалт, 2000 ширхэг ковидын түргэвчилсэн оношлуур ,30000 хос  нэг удаагийн үзлэгийн бээлий, 97 хайрцаг нэг удаагийн халадыг илрүүлсэн байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулан, шаардлага хангасан тул хураах акт үйлдэн хурааж, улсын орлого болголоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close