Орон нутагFocus

Хөвсгөл далайд сургалт, дадлага хийсэн алба хаагчид гэрчилгээгээ гардлаа

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ыг энэ сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удидлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар  ажиллаж, сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгууллаа.

Хамтарсан сургалтаар аврагчид Хөвсгөл нуурт гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close