WorldОнцлох

“Цахим орчин дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга ёсыг хэрхэн баталгаажуулах вэ” сэдвээр зөвлөлдлөө

Зүүн Өмнөд Азийн Үндэсний Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын, Хууль зүйн хэрэглэгчийн эрхийг хамгаалах яамтай хамтран зохион байгуулсан “Цахим орчин дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга ёсыг хэрхэн баталгаажуулах вэ” сэдвийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд алсын зайн цахим бага хуралд оролцлоо.

Уг хуралд Европын холбоо болон Азийн улс орнуудын  47 яам, байгууллага, их сургуулийн төлөөлөл оролцлоо. Мөн Малайз, Герман, Индонез, Тайланд улсын төлөөлөл нээлтийн үг хэлж, дараах улс орны төлөөлөгчид илтгэл тавилаа. 

Үүнд: 

1.    АСЕАН – Зүүн өмнөд Азийн  Үндэсний Холбоо 

2.    Олон улсын хэрэглэгчийн сүлжээ байгууллага, 

3.    КонПолиси судалгааны төв, 

4.    Герман улсын ЛегалТек холбоо, 

5.    Атма Жей Индонезийн Католик их сургууль, 

6.    Жастика зөвлөх агентлаг, 

7.    Тайландын Вант Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөвлөлийн газар, 

8.    Бруней Даруссалам Улсын Санхүү, эдийн засгийн яамны Өрсөлдөөн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс илтгэл тавьж оролцлоо. 

Иймд илтгэл тавьсан байгууллагууд цахим бага хурлын 47-н оролцогчдод өөрсдийн улсад цахим орчинд хэрэгжиж буй хууль зүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах арга туршлагаасаа хуваалцав. 

Тус бага хуралд  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар болон Олон нийт хамтын ажиллагааны газрын албан хаагчид оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close