НийслэлFocus

“Модны 2”-ын замыг энэ сарын 10-ныг хүртэл хаана

“Модны 2”-ын замыг өнөөдөр өглөөний /2021.09.08/ 04.00 цагаас хааж, энэ сарын 10-ны 06.00 цаг хүртэл хаах юм. Баянгол дүүргийн Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км авто замыг өргөтгөн шинэчилж, одоогоор 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавьж байна.

Иймд нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас иргэдийг дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнд зураглалын дагуу оролцохыг зөвлөлөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close