Кино урлагWorld

Олон улсын “Россия” кино наадамд оролцоно

ОХУ-д олон улсын баримтат киноны “Россия” кино наадмыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр тус улсын Кино урлагийн холбоо, Оросын кино урлаг, соёл, шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулах 32 дахь удаагийн наадмын зохион байгуулагчдын шийдвэрээр тус наадамд Монгол Улсаас кино урлагийн уран бүтээлчид оролцохоор боллоо.

Манай уран бүтээлчид өргөн дэлгэцийн болон телевизийн шилдэг баримтат кино толилуулах аж. Жил бүр болдог уг наадамд оролцсоноор Герман, франц, Испани, Ирланд, Финлянд, БНХАУ зэрэг олон улсын баримтат киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах, цаашлаад олон улсын томоохон үйл ажиллагаанд оролцох боломжтой аж. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close