Шинэ мэдээ

Цэргийн ралли тэмцээнээс медаль хүртсээр байна

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцсоор байна. Энэ сарын 25-ны өдөр явагдсан тэмцээний гуравдугаар шат буюу багийн болон пулемётын буудлагын дүн гарсан тухай мэдээ ирүүллээ.

Тодруулбал, багийн буудлага (5,45 мм-ийн АКМС-74)-ын ангилалд нийт 28 баг өрсөлдсөнөөс “КамаЗ 4х4” ангилалд өрсөлдөж буй хоёрдугаар багийн чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар алтан медаль хүртжээ.

Мөн энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдах 4 дүгээр шатны буюу багийн уралдааны ангилалд манай баг тамирчид эрчимтэй бэлтгэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close