БоловсролFocusШинэ мэдээ

Нийслэл дэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын төвүүдийн байршил

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 08-р сарын 19-ний өдөр 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхлэнэ. Энэ жил 40420 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

-Шалгуулагчид та бүхэн өөрийн баримт бичгээ бүрэн эсэхийг сайтар нягтлаарай.

-Шалгалтын төвөө хаана байдаг талаар судлаарай.

-Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалаарай.

08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулах тус шалгалтад 9250 багш, албан хаагч ажиллах бөгөөд “Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт”-ын талаар зөвлөгөө мэдээллийг цахим болон танхимаар өгч, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах ба нэг ангид 1.5-2.0 метрийн зайтай 12-15 сурагчид суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана.

Улаанбаатар хот дахь “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын төвүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close