Орон нутагFocus

“Аянч” гэрэл зургийн уралдаанд оролцоорой

Дундговь аймгийн БОАЖГ, Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хамтран зарласан “Аянч” гэрэл зургийн уралдаан 9 дүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Энэхүү уралдаанд тус аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд, ан амьтан, ургамал, ахуй соёл, аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны үеийн агшинг гэрэл зургийн хальсанд буулган ирүүлэх боломжтой аж.

Уралдаанд оролцогчдын хувьд нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй бөгөөд нэг оролцогч гурав хүртэл бүтээлээр оролцож болох юм.  

“Аянч” гэрэл зургийн уралдаан 2,0 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд хамгийн сайн дөрвөн бүтээлийг шалгаруулан мөнгөн шагналаар шагнах ажээ.

Оролцогчид бүтээлээ baigali@dundgovi.gov.mn, ikhgazriinchuluu@gmail.com цахим хаягаар ирүүлэх ба нэмэлт мэдээллийг 7059-3988, 88582247, 95239933 утсаар лавлаж болох юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close