WorldОнцлох

Токио, Франкфуртын чиглэлд нислэг үйлдэнэ

Долоодугаар сард хийх олон улсын нислэгүүд хуваарийн дагуу үргэлжилж байна. Долоодугаар сарын 16-ны баасан гарагт МИАТ ХК хоёр нислэг үйлдэнэ.

  • 11.00-16.35 цаг- Улаанбаатар- Токио
  • 17.35-22.25 цаг – Токио- Улаанбаатар
  • 10.00-14.50 цаг – Улаанбаатар- Франкфурт
  • 7 сарын 16/17-ны – 16.20- 08.30 цаг- Франкфурт- Улаанбаатарын нислэгтэй. ​

    Долоодугаар сарын сүүлийн хагаст хийх олон улсын нислэгийн хуваарь

Зорчигчдын анхааралд: 

  • Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй зорчигчид буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой. 
  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу.
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой. 
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close