Засгийн газарОнцлохОрон нутаг

Гэр бүлээс нэг том хүн, нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд боомтод ажилласан. Энэ долоо хоногийн Даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар тодорхой хэдэн чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд Хууль зүйн сайд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод ажиллаж, нэр бүхий хүмүүсийг чөлөөлсөн. Замын-Үүдэд ажилласан талаараа Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

БНХАУ-ын талаас цар тахлын нөхцөл байдлыг тархалтыг бууруулах, тээврийн хэрэгслийн ариутгалыг сайжруулах гэх мэт шаардлагыг тавьж байна. Үүний хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад зарим даалгавар өгсөн. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-д өргөн барихаар больсон. Ерөнхий сайдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд яаралтай оруулах үүрэг чиглэлийг өгсөн.

Түүнээс гадна баяр наадмын амралт ес хоног хэвээрээ. Мөн аймгууд дур мэдэн хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгсөн. Гэр бүлийн хүрээнд нэг удаадаа таваас дээшгүй буюу гэр бүлээрээ аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөгдөж буй дэглэмийг сайтар сахих, гэр бүлийн хүрээнд нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, үүнд вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй хүүхдүүдээс авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авна. Ингэхдээ нэг гэр бүлээс нэг хүүхдийг төлөөлүүлж түргэвчилсэн шинжилгээ авах чиглэлийг гаргаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цахим визний системд шилжүүлэх журмыг хэлэлцэн баталсан. Дэлхийн 80 улсад цахим визний систем нэвтрүүлсэн байдаг. Монгол Улсын хувьд цахим визээр гадаадын 31 улсын иргэдийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж өглөө. Мөн Монгол Улсын визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага олон улсын стандартад хүргэх үүднээс 29 хэлбэр түүнийг задлаад 64 төрөл ангилал болгон шинээр журам баталж байна.

Ийнхүү визийн ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэний Монгол Улсад зорчиход тохирсон виз олгох, визийн талаар статистик мэдээллийг нарийвчлан гаргах, шуурхай олгох боломж бүрдэж байна” гэлээ.

13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэм дуусч, 11 аймгийн 100 суманд хөл хорио үргэлжилнэ

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Засгийн газрын шийдвэрээр 2021 оны долдугаар сарын 9-ны өдрөөс 19-ныг өдрийг хүртэл нийтийн амралтын өдөр болгосон. Зуны улиралд ирж буй холбоотойгоор иргэд хөдөө орон нутаг руу зорчих төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар 20 аймагт нийтдээ 30299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлэг болон тусгаарлах байранд нийтдээ 7476 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэм тогтоосон. Дээрх хязгаарлалт тогтоосон аймгуудаас долдугаар сарын 9-нөө эхлээд өмнөх хязгаарлалтын хугацаа дуусч байгаа. Нийтдээ 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэм дуусахаар болж байна. Үлдсэн 11 аймгийн 100 суманд хөл хорио үргэлжилнэ.

УОК-оос өнөөдрөөс эхлэн хязгаарлалт нь дуусч буй  аймгуудад нэмэлтээр хязгаарлалт тогтоохгүй чиглэл өгч байна. ХӨСҮТ-өөс урьдчилан тооцоо судалгаа хийсэн. Энэ судалгаанд 2021 оны долдугаар сарын 17-ны өдөр орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол 1300 орчим болж нэмэгдэнэ. Эмнэлэгт хэвтэлт 20 хувиар нэмэгдэх эрсдэл байгааг танилцуулсан.

Орон нутагт байдал амаргүй байгаа. Иймээс аль болох суурин газар луу зорчихгүй байхыг уриалж байна. Мөн Нэвтрэх товчоогоор вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон, халдвар аваад эдгэсэн иргэд, бичиг баримтандаа үндэслэн явна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй хүмүүс ПСР шинжилгээ болон түргэвчилсэн шинжилгээнд үндэслэн товчоогоор нэвтрүүлнэ.

Нэмэлтээр хөдөө орон нутагт зорчиж буй нэг өрхийн таваас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авахаар болсон. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа нэг өрхийн нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Учир нь өчигдрийн байдлаар 0-18 хүртэлх насны нийтдээ 27 мянга 400 хүүхэд халдвараар өвчилсөн.

Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч аймаг сумын Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын бүсэд буй амралт жуулчны газруудтай хариуцлагын гэрээ байгуулна. Наймдугаар сард дельта вирусийн тархалт дэлхий нийтэд 80 орчим хувьдаа хүрнэ гэсэн тооцоо судалгаа гаргаад явж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close