ЕрөнхийлөгчНийгэмFocus

Д.Ганзориг: Цэрэгтээ хайртай, даргадаа дэмтэй ажиллаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ц.Гандорж, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Д.Ариунболд нарт бригадын генерал цол хүртээлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 5 дугаар сард бригадын генерал цол хүртсэн НҮБ-ын UNMISS ажиллагааны “Жуба” бүсийн командлагчаар үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Эрдэнэбатыг эх орондоо түр ирэхтэй нь холбогдуулан бригадын генерал цолыг нь гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэн бригадын генерал Б.Эрдэнэбат, Ц.Гандорж, Д.Ариунболд нар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт илтгэл өгсөн юм. Дэслэгч генерал Д.Ганзориг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэнд баяр хүргээд цэрэгтээ хайртай, даргадаа дэмтэй, хамт олондоо үнэлэгдэж хүрээлэгдсэн шилдэг цэргийн дарга байж, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн төлөө зүтгэж ажиллахыг захилаа. Мөн тэрээр байлдагч, сонсогчоос төрийн генерал болтол нь ар талд нь дэмжиж, Зэвсэгт хүчинтэй үргэлж, ойр дотно явдаг гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлж, баяр хүргэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close