БоловсролFocus

“Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний жагсаалт”-ын талаар хэлэлцэв

Эрүүл мэндийн сайдын  А/369 дүгээр тушаал “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын шинэчилсэн төслийг хэлэлцүүлэх уулзалтыг /2021.05.25/ тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газраас зохион байгуулагдлаа.





Уг хуралд БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламханд, ХХААХҮЯ-ны худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Халдварт бус өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Б.Бямбатогтох, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан, эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар, Н.Болормаа, НЭМГ-ын мэргэжилтэн З.Мэндсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Хоол тэжээлийн  хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ерөнхий нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, АШУҮИС-ийн шим тэжээл судлалын тэнхимийн  багш Н.Туул болон Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас төлөөллүүд оролцож тушаалын төсөлтэй танилцан холбогдох саналыг өгч ажиллав.    

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close