НийгэмFocus

Иргэний үнэмлэхээ уншуулаад давтан тунгаа хийлгэснээ харуулах боломжтой

E-Mongolia-гийн Covid 19-Verify аппликейшинээр иргэний  үнэмлэхний QR кодоо уншуулж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо. Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болох юм.

Түүнчлэн иргэд www.e-mongolia.mn сайт болон E-Mongolia гар утасны аппликейшнээс вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авч болно.

Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close