Засгийн газарFocus

Ерөнхий сайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Соёл бол бүх зүйл, иноваци, боловсрол, шинжлэх ухаан юм. Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамагайлсан. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй.  Урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Тиймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитай байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд даатгасан нь ч учиртай.

Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа. “The Hu” хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гаргаж ирэн, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм. 

Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close