Эдийн засагОнцлох

251.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүний үр дүнд зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавар гарч байгаа аж.

Барилга, хот байгуулалтын яамн БХБЯ-аас мэдээлснээр, 2021 оны тавдугаар сарын 13-ны  өдрийн байдлаар нийт 3437 зээлдэгчид 251.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 78 хувь буюу 2405 зээлдэгч, орон нутагт 22 хувь буюу 1032 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ.

Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close