Эдийн засагОнцлох

Төрийн банк “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг олгож байна

КОВИД-19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаасэргээх, идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ныөдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогцтөлөвлөгөө”-г баталсан.

Тус төлөвлөгөөнд ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулсан Ажлын байрыг дэмжих зээл, иргэдийг орон сууцжуулах улмаар барилгын салбарыг дэмжих зорилготой Орон сууцны ипотекийн зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зориулалтаар Хөдөө аж ахуйг дэмжих зээл буюу Ноолуур бэлтгэлийн, Хаврын тариалалтын, Малчдыг дэмжих зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор Монголбанкны репо санхүүжилттэй зээлийг олгохоор тусгасан юм.

Өнөөдрийн байдлаар Төрийн банк 3,597 харилцагчид 150.1 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”, 265 харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн “Орон сууцны ипотекийн зээл”-ийг олгоод байна. Мөн Төрийн банк нь өнгөрсөн 7 хоногоос дээрх төлөвлөгөөнд багтсан “Хөдөө Аж Ахуйг дэмжих зээл”-ийг олгож эхэлсэн.

Тус зээл нь малчдын үйл ажиллагааг дэмжих, цаг үеийн эрэлт хэрэгцээ бүхий хаврын тариалалт болон ноолуурын бэлтгэлийн зориулалттай, жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, нийт 500 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох зээлүүд юм.

Малчдыг дэмжих зээлийг 36 хүртэл сарын хугацаатай авах боломжтой бол Ноолуур бэлтгэлийн зээл, Хаврын тариалалтын зээлийг 12 хүртэл сарын хугацаатай авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү!

 Малчдыг дэмжих зээл https://www.statebank.mn/product/1131

 Ноолуур бэлтгэлийн зээл https://www.statebank.mn/product/1127

 Хаврын тариалалтын зээл https://www.statebank.mn/product/772

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close