ОнцлохЭрүүл мэнд

“330 сум 330 шүдний кабинет” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ЭМЯ-ны Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Анагаах ухааны доктор профессор Б.Батбаяр, тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Гантөмөрийг хүлээн авч уулзав.

Эрүүл мэндийн яамнаас 2021 онд 330 сумыг шүдний кабинеттай болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Ингэснээр Хөдөө, орон нутгийн иргэд шүдээ үзүүлэх гэж цаг хугацаа, зардал гаргаж аймгийн төв орж үзүүлдэг байсан бол оршин суугаа газраасаа шүдний тусламж, үйлчилгээг авдаг болно.

“330 сум 330 шүдний кабинет” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түүнийг дагаад ажлын байр бий болох юм. Тэдгээр ажлын байранд шүдний эмчийн туслах бэлтгэх шаардлага бий болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутгийн боловсон хүчнийг сургалтад хамруулж урьдчилан бэлдэх тал дээр ямар гарц, шийдэл  гаргалгаа байгаа талаар санал бодлоо солилцов. Үүний үр дүнд 330 суманд шүдний эмнэлэгтэй болоход шүдний эмчийн туслах нэн шаардлагатай байгаа тул богино хугацаанд бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд ажлын байртай болохоос гадна аймаг, нийслэл явахгүйгээр цаг хугацаа зардал хэмнэж сумандаа шүдний эрүүл мэндийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм. Шүдний өвчлөл нь хамгийн их ачаалал өндөртэй тусламж, үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус кабинетээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол, зөв дадлыг олгох ажлууд хийх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close