Засгийн газарОнцлох

Хөл хориог сулруулсан ч орон нутаг зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориг сулруулах хэдий ч орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв. Тэрбээр “Хөл хориог тавдугаар сарын 8-наас эхлэн сулруулж, зарим аж ахуйн нэгжүүдийг нээхээр болсон ч халдварын эрсдэл байсаар байгааг сануулъя.

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар эхний 14 хоногт буюу тавдугаар сарын 8-22-ны өдрийн хүртэл 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үе шаттайгаар нээхээр шийдвэрлэлээ. Мөн энэ хугацаанд орон нутаг руу зорчих хот хоорондын хөдөлгөөнийг ч хязгаарлаж байгаа.

Учир нь орон даяар иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа тул халдварын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай” гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close