БоловсролОнцлох

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” цахим уулзалтад урьж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ 2021 оны 5 сарын 03-наас 5 сарын 6-ныг дуустал цахим хэлбэрээр орон даяар зохион байгуулагдах юм.

Хүн бүхэнд нээлттэй тус арга хэмжээнд багш нарыг илүү хамрагдахыг зохион байгуулагчдын зүгээс хүсэж байна. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлсэнээр эрх нээгдэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99109723 утсаар лавлах боломжтой аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close