Байгаль орчинFocus

Энэбишийн өргөн чөлөөнд мод тарьж, зүлэгжүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ.

Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн.

Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөж байна.

Хотын Ерөнхий менежер, Хот тохижилтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагууд ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close