БоловсролОнцлох

Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Энэ дагуу шалгалтын тов батлагджээ.

  • 07 сарын 01-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт 
  • 07 дугаар сарын 02-ны өдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл
  • 07 дугаар сарын 03-ны өдөр Биологи, Математикийн шалгалт,
  • 07 дугаар сарын 04-ны Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт долдугаар сарын 4-нд 10.00-17.20 цаг хүртэл тус тус болох юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 05-нд дуусна.

Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн 75779498 утсаар элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close