Шүлэг яруу найрагОнцлох

Хэл, утга зохиол, урлаг судлалын салбарын асуудлаар төлөөлөлтэй уулзав

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар Монгол хэл, соёлыг хэрхэн бага наснаас нь төлөвшүүлэн сургах, соёлын талаар төрөөс барих бодлогын суурийг зөв тавих, хэл утга зохиолын эрх зүйн орчин зэрэг асуудлаар санал солилцлоо.

Салбарын төлөөлөл монгол соёл, монгол баялаг хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон улсын тавцанд үндэстний нүүдэлчин ахуй соёлоо сурталчлан, энэ чиглэлээ илүү хөгжүүлэн барих чухал гэдгийг онцоллоо.Мөн соёлын бодлогод реформ, стратегийн шинэчлэл хийж, соёл судлал, урлаг судлалын экспертүүдийг бэлтгэн, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахыг Соёлын сайдаас хүслээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэмд бүтээлч үйлдвэрлэл нь улс үндэстэн оршин тогтнох нэн чухал салбар гэдэг мэргэжлийн ойлголтыг гаргаж ирэх. Соёл судлалын сурах бичиг, контентыг системтэй хөгжүүлэн,монгол хэл, соёлоороо иргэдээ соён гэгээрүүлэх нь нэн чухал бодлого гэж үзлээ.

Уулзалтад Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Н.Мөнхзул, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Др. Проф. Д. Заяабаатар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн Др. Дэд Проф. Б. Түвшинтөгс, СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын судалгаа, сургалтын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) Ж.Долгорсүрэн, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Др. Дэд Проф. Ш. Баттөгс, ШУ-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Др. Проф. Г. Билгүүдэй, Монгол судлалын үндэсний академийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй, Чөлөөт зохиолчдын холбоо Д.Нямаа нар оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close