Эдийн засагFocusШинэ мэдээ

НӨАТ-ын баримтаа IV сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлээрэй

2021 оны эхний улирлын худалдан авалтын НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болно. 

Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтуудын баримтууд энэ удаагийн урамшуулалд хамаарна. 

Өнгөрсөн оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон. 2020 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгааг мэдээлж байв. Харин энэ удаагийн мэдээлэл дөрөвдүгээр сарын 8-наас хойш тодорхой болно гэсэн үг юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close