НийгэмШинэ мэдээ

Жолооч нарт өдрийн цагаар халдваргүйтэл хийхийг зөвлөжээ

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон билээ.

“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг ням гаригт нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллав.

Шуурхай бүлэг 3-4 хүн бүхий 5 багт хуваагдаж, баг бүр 5-6 байгууллагыг хуваарилан авч, байгууллага бүрт очиж ажиллалаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хянах үүднээс холбогдох асуумж, судалгааны маягтыг боловсруулан хэрэглэж байна.

Ажлын хэсгүүд нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний Тэнүүн-Огоо ХХК-ийн 1, 2 дугаар бааз, Стар авто трейд ХХК, Эрдэм транс ХХК, ВИП такси ХХК, Блюбус ХХК, Автобус нэгдэл ХХК, Трансбус ХХК, Сайхан –Ирээдүй ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл 2-р бааз, Сутай буянт ХХК, ДЮЦ ХХК, ТЭБЭ такси ХХК, Эс Энд Эй ХХК, Аз сервис ХХК,  Зорчигч тээврийн нэгтгэл-1-р бааз ОНӨААТҮГ, Атибус ХХК, Автотерминал трейд ХХК, ЦББ такси ХХК, Сод такси ХХК нийт 19 аж ахуйн нэгж, байгууллагын (Ковид-19) цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байгаа байдалтай танилцах, зөвлөмж өгөх хуваарь гарган ажиллаж байна. Мөн шугам замд явж байх үед нь зогсоол дээр зорчигч буулгаж суулгах үед нь автобусны зорчигчдын амны хаалтаа зүүсэн, ариутгагч хэрэглэж, QR код уншуулж байгаа, зорчигчдын суудалд суусан, хүн хоорондын зай барьж буй байдлыг үзэж, жолоочийг халдварын эрсдэлээс хамгаалах байдал, нөөцийн бүрдүүлэлтийг үзэж танилцав.

Шуурхай баг ажиллах явцад нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм журмыг мөрдүүлэх талаар дараах ололт гарч, тодорхой ажлууд нэвтрүүлсэн байна. Үүнд:

-Орой бүр 23.00-24.00 цагт автобусыг угааж, түлш шатахуунаар ханган парклуулж, маргааш өглөөний үйлчилгээнд гарах бэлтгэлийг хангадаг.

-Өглөө бүр 5.30-6.00 цагийн хооронд автобусны салоныг угааж цэвэрлэж, ариутган бэлтгэдэг.

-Шугамд гарахын өмнө диспетчер, шалгах механик, ариутгагч нар тээврийн хэрэгсэл, жолоочийг шалгаж, салоныг мананцар үүсгэн ариутгаж, амны хаалт, бээлий, тусгаарлах хувцас, ариутгагчийн нөөцийн бүрдлийг шалгадаг.

-Автобус, таксийг гар ариутгагчаар хангаж цэнэглэдэг.

-Өдөр автобусны салоныг цэвэрлэдэг.

-Жолоочийн кабиныг тусгаарлаж, плёнкон хаалт хийсэн.

-Таксийн үйлчилгээнд UB cap апликейшнийг нэвтрүүлснээр жолооч захиалгын дагуу ойрхон байршлаас зорчигчид шууд очих, зорчигч такси захиалах, төлбөрийг шууд хянах, хоорондоо харьцахгүйгээр төлбөрөө төлөх нөхцөл бүрдүүлсэн нь халдварын эрсдэлгүй болгоход чиглэсэн арга хэмжээг авсан байна.

Шуурхай баг дээрх нөхцөл байдалтай танилцсаны дагуу дараах заавар, зөвлөмжийг өгч, мөн боломжтой ажлуудын талаар холбогдох байгууллагуудад асуудлыг уламжилж, хамтарч ажиллуулахаар болжээ.

-Жолооч нар өдрийн цайны цагаар агаар сэлгэлт хийх, жижиг мананцар үүсгэгчээр халдваргүйтэл хийдэг болгох;

-Холбогдох баримт бичиг, тэмдэглэлийг тухай бүр баримтжуулан бүрдүүлж байх, хадгалах, Заавар зөвлөмжийг танилцуулж, гарын үсгээр баталгаажуулж байх;

-Тусгаарлах өрөөнд тавигдах шаардлагыг хангуулах, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний иж бүрдлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын заавар журмыг мөрдүүлэх;

-Жолооч нарт үйлчилгээнд ажиллаж  байхдаа агаар сэлгэлтийг тогтмол хийж байх талаар  заавар зөвлөмж өгч, түүнийг хэвшүүлэх;

-НТҮГ-аас нэгдсэн журмаар зорчигчдод өгөх санамжны бичлэгийг бэлтгэж, автобус бүрт суулган, сууж, буухад гараа ариутгаж үйлчлүүлэх талаар тогтмол мэдээлэл өгдөг болгох;

-QR код уншигчийг жижгээр хэвлэн цонхны рамд зорчигч уншуулахад эвтэй байрлалд байрлуулах;

-Хэрэглэх хэмжээ багассан, галын хорыг цэнэглэх, галын эрсдэлтэй цэгүүдэд элс, хор бусад шаардлагатай хэрэгслээр нэмж хангах;

-Цахилгааны шит, хэрэглээний төхөөрөмжүүдийн аюулгүй байдлын шаардлагын талаар МХЕГ-ын холбогдох улсын байцаагчаар мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, шаардлагыг хангуулах;

-Таксийн зорчигч суух буух үед хэрэглэх гар ариутгагчтай болгох, хэрэглэхэд ойр, хялбар байршилд байрлуулах;

-Бохир урагдсан суудлын бүрээсийг угаах, бүрэн бүтэн болгох;

-Жолоочийн зорчигчоос тусгаарлсан хаалтыг засах;

-Гар ариутгагчийг шалгаж, ажиллагаагүй байгааг солих.

Улаанбаатар хотод ажлын өдөрт 964, амралтын өдөр 641 автобус, 450 такси үйлчилгээнд гарч байна. Нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд үйлчилгээний автобусанд халдварын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих хэмжээнд авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Зорчигчийн тоо эрс буурсан, орлого багассан тул халдвар хамгааллын нэмэлт зардал байтугай үндсэн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд хүнд болсон байна.

-Нийт нийтийн тээврийн үйлчилгээний автобусны насжилт хэт өндөр болж, дунджаар 10,1 жил байгаа нь техникийн бэлэн байдал, компанийн эдийн засгийн үзүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна.

-Ажил цуглах, тарах ид ачааллын үед зорчигчийн суудал хоорондын болон зорчигч хоорондын халдварын аюулгүй зайг баримтлуулахад хүндрэлтэй болдог нь халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. 

Шуурхай багаас:

           -Хөл хорионы үед ажиллах тусгай үүргийн байгууллагуудын жагсаалтад нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагыг оруулах,             -Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлд санхүү, эдийн засаг, гааль НӨАТ-ын дэмжлэг үзүүлэх санал дэвшүүлжээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close