Байгаль орчинFocusШинэ мэдээ

БЗД-ийн 21, 27 хорооны айлууд усны халианд автжээ

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны иргэдийн өгсөн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна. 

Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашаан доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн гэжээ.

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close