Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ. Эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж.

Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орон руу нь буцаасан байна. 

Эх сурвалж:Гадаадын иргэн, харьяатын газар 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close