НийслэлFocusШинэ мэдээ

Тээвэрлээгүй удсан болон хогоо ачихгүй байвал мэдээлэхийг хүслээ

Иргэд өөрийн амьдарч буй орчинд тээвэрлээгүй удсан, хогоо ачихгүй байгаа тохиолдлуудыг мэдээлж, хамтран ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалжээ. Та мэдээллээ УБ хотын ЗАА-ны 315347, 315348 утсанд хандан өгөх боломжтой. 

Хог хаягдлын тухай хуулиар нутаг дэвсгэрт нь үүссэн хог хаягдлыг тухайн дүүргийн ЗДТГ хариуцдаг. Гэвч зарим дүүргүүд хог хаягдлаа бүрэн ачиж чаддаггүй, хүн хүч муутай, иргэдээс байнгын гомдол санал ирэх явдлууд гарсаар байна. Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу хүн хүч, тоног төхөөрөмж сайтай Тохижилт үйлчилгээний компаниудыг нэмэлтээр ажиллуулан нэг удаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэх ажлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулж хог тээврийн машин, хүчин чадал сайтай Тохижилт үйлчилгээний компаниудыг зохион байгуулалтанд оруулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн хийхээр боллоо. 

Хотын Ерөнхий менежер, Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг хяналтын төрийн бус байгууллагуудын 40 гаруй хяналтын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээр батлагдсан хуваарийн дагуу дүүргүүдэд хяналт тавьж иргэдээс гомдол санал байнга ирдэг хороо дүүргүүдийн хогийг бүрэн арилгах, тээвэрлэх ажлыг зохион байгуулна.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close