Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Баянтал сумын үйлчилгээний газруудад шалгалт хийв

     Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавихаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтаас Баянтал сумын эрүүл мэндийн төв, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх түр цэг болон худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад шалгалт хийлээ.

     Шалгалтаар зам дагуух хоолны 3 газар үйл ажиллагаа эрхлээгүй байсан ба үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа хүнсний 4 дэлгүүрт үйлчлүүлэгчийн гар халдваргүйжүүлэх /санитол/ бодисоор 100% хангагдсан, маск зүүж, бээлий, хамгаалах хувцас хэрэглэж хэвшсэн, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг үзэж бүртгэл хөтөлдөг, тусдаа ажилтан томилсон, ажилчид коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж хариу сөрөг гарсан, QR код байрлуулсан байв. Зай барих тэмдэг, тэмдэглэгээг 3 буюу 75% нь бүрэн байрлуулж, хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. 

       Шалгалтад хамрагдсан гурван газар нь ажлын байр, тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлтэд улсын бүртгэлд бүртгэгдсэн /жавелион болон белизна/ бодисыг ашиглаж байна.

Шалгалтын явцад зай барих тэмдэг, тэмдэглэгээг шаардлагатай газарт байрлуулаагүй, улсын бүртгэлд бүртгээгүй, баталгаажилтгүй халдваргүйтгэлийн бодис ашигласан, ажлын байрны цэвэрлэгээг бохирдох тухай бүр хийдэггүй, ажлын байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээний хуваарь, бүртгэл хөтөлдөггүй, ажилчдын халууныг үзэж тэмдэглэл хөтөлдөггүй, хаяг шошгоны зөрчилтэй, хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан  зэрэг нийт 50 зөрчил илрүүлж, 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж, хугацаа хэтэрсэн 3 нэр төрлийн 28300 төгрөгийн бүтээгдэхүүнийг актаар хураан авч, хаяг шошгоны зөрчилтэй 1 нэрийн 62 ш 156000 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгав.

        Халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах тухай 40 заалт бүхий зөвлөмжийг 4 газарт, 13 заалттай албан шаардлагыг 3 газарт хүргүүлж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close