Гадаад харилцааFocusШинэ мэдээ

НҮБ-ын Хүн амын сангаас 21.5 сая төгрөгийн багц гардуулав

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хуулинд заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 2000 гаруй эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг олгож, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Image may contain: 2 people

Мөн Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдал зарлаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж буй энэ цаг үед тус байгууллагын албан хаагчид иргэдээс шинжилгээ авах цэгүүд дээр ажиллах зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гар бие оролцож байна.

Image may contain: 2 people

НҮБ-ын Хүн амын сангаас COVID-19-ийн тэргүүн шугамд ажиллаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудад зориулсан 21.5 сая төгрөг бүхий ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тус сангийн тэргүүн Каори Ишикова ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд гардууллаа.

Image may contain: one or more people, people sitting, table and indoor

НҮБ-ын хүн амын сан цаашид, гэр бүл төлөвлөлт, өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагуудын нөхөн олговор зэрэг асуудлыг сайжруулах тал дээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн найдаж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Image may contain: 2 people, people standing
Image may contain: 1 person, sitting and indoor
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close