НийгэмШинэ мэдээ

Эрчим хүчний салбарынхан “Явуулын цусны өдөрлөг”-т хамрагдав

Коронавируст халдвар (КОВИД-19)цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон энэ үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монгол улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/ хамтран “Явуулын цусны өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Эрчим хүчний салбарын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх өдөрлөгт сайн дураар нэгдлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний салбарын есөн үйлдвэр, компанийн ажилчид 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрийг дуустал хуваарь гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалтын хүрээнд цусаа хандивлалаа.

Мөн орон нутагт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн ажилчид тухайн салбар комиссын хяналтад цусаа хандивласан юм.

Тогтмол цусаа өгснөөр зүрх, судасны өвчин, цус харвалт, шигдээс зэрэг өвчнүүдээс сэргийлдэг. Мөн цусны өтгөрөлт, зуурамтгай чанарыг багасгаж өгдөг учраас цусны урсгал сайжирч, шингэрэх, шинэ залуу эсээр төлжих нөхцөлийг бүрдүүлж өгдөг давуу талтай хэмээн Донор зохион байгуулах тасгийн их эмч Б.Дөлгөөн хэллээ.  

Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close