Орон нутагFocusШинэ мэдээ

Батцэнгэл суманд ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори ажиллаж байна

Архангай аймгийн Батцэнгэл коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан. ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн Нэгдүгээр баг Архангай аймгийн Батцэнгэл суманд арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудад PCR шинжилгээг хийж байна. 

Явуулын лаборатори ажилласнаар сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж цаг алдахгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдлээ. ЗӨСҮТ, Архангай аймгийн Зоонозын өвчин судлал төвийн мэргэжилтнүүд голомтонд хамтран ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close