Эдийн засагFocusШинэ мэдээ

Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай

Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг 11 дүгээр сарыг дуустал хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.

Төрийн банкнаас биллингийн сувгаа нэмэгдүүлж аль ч банкны хэрэглэгч байсан QR код ашиглан хэрэглээний төлбөрөө цахимаар төлөх боломжийг мөн олгоод байгаа юм. Үүнээс гадна:

Arslan.mn

Доорх сувгуудыг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой  бөгөөд НӨАТ-н баримтаа бүртгэлтэй цахим шуудангаараа авч болох аж.

  1. Төрийн банкны өөр ойрхон салбарт нэг удаа очиж эсвэл Гялсбанк үйлчилгээгээр сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө бүртгүүлж, холбуулсан данснаасаа тогтсон хугацаандАВТОМАТ-аар суутгуулах,
  2. Банкны салбарт очиж бүртгэл хийлгэх шаардлагагүй www.statebank.mn  веб сайт руу нэвтрэн И-БИЛЛИНГцэс руу орж, бүртгүүлэн хэрэглээний төлбөрөө картаараа шууд төлөх,
  3. www.statebank.mn  “BЕБ сайтаар нэвтрэн  Гялсбанкны үйлчилгээний эрхээрээ ашиглан Хэрэглээний төлбөр цэс руу орж, Орон сууц, Цахилгаан, СӨХ, Кабель, Интернэтийн төлбөрийг өөрөө бүртгэх, дэлгэрэнгүй задаргаатай лавлах, төлөх,
  4. Төрийн Банкны Гялсбанк аппликейшн-ыггар утсандаа татаж суулгаснаар банкны бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна хэрэглээний төлбөрөө лавлаж, төлөх,
  5. Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэн гар утаснаасаа мессеж илгээн хэрэглээний төлбөрөө төлөх,
  6. Төрийн Банкны картаар АТМ ашиглан орон сууцны төлбөрөө лавлаж, хэсэгчлэн болон нийт дүнгээр төлбөрөө төлөх,
  7. www.statebank.mn  веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс рууорж, шинэ харилцагч цэсээр бүртгүүлэн QR код авч, аль ч банкны интернэт аппликейшн-р төлөх боломжтой.

Урамшууллын эздийг арван хоёрдугаар сарын эхний долоо хоногт https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар дамжуулан цахимаар тодруулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close