Эдийн засагШинэ мэдээ

Эрчим хүчний сайд “ДЦС-3” ТӨХК-д ажиллав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч амралтын өдөр /2020.10.24/ “ДЦС-3”ТӨХК-д ажиллав. Энэ үеэр “Станцын өндөр даралтын станцын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төсөл”, “Станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх төсөл”-ийн явц байдалтай тус тус танилцлаа.

“ДЦС-3” ТӨХК нь 198 МВт цахилгаан эрчим хүчний, 585 Гкал/цаг дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 14,6 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31,6 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47,5 хувийг тус тус хангадаг юм.

“Өндөр даралтын станцын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төсөл”хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний түгээлт 573.1 сая.кВт-аар, дулааны эрчим хүчний түгээлт 500.9 мян.Гкал-аар тус тус нэмэгдэх юм. Үүнээс гадна станцын жилийн борлуулалтын орлого нэмэгдэхийн сацуу улсад төлөх татварын хэмжээ ч нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой.  

“Суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх төсөл”хэрэгжсэнээр станцын суурилагдсан хүчин чадал дулаанаар 1,6 дахин, цахилгаанаар 2,0 дахин нэмэгдэх юм.  Мөн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж буурах давуу талтай.

Дээрх төслүүдийн явц байдалтай танилцсаны дараа сайд Н.Тавинбэх нийт инженер техникийн ажилчдад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close