НийгэмFocusШинэ мэдээ

ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэд өмнөх горимоор дулаан авна

Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талд байрлах 17 аж ахуй нэгж, 4600 гаруй өрхийн дулаан доголддог, саатдаг тухай гомдлыг Хан-Уул дүүргийн иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн байна. Уг асуудалд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ШӨХТГ-ын даргын тушаалаар байгуулж, 9 сарын 20-ноос эхлэн үе шаттайгаар ажиллаж иржээ. Ажлын хэсэгт Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, БОАЖЯ-ны Ой, ус тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газар, “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ, оршин суугчдын төлөөлөл багтсан юм.

Харин өчигдөр ажлын хэсгийн хурал болж хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хэлбэрээр явууллаа. Гол маргаан нь Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаан дамжуулах сүлжээ нь хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлд байснаар хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр дулааны шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг хийлгээгүй гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл дулааны шугамыг хувийн байгууллага барьсан байж болох ч дотор нь явж байгаа дулааныг Төр хариуцна гэсэн үг. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтыг тус тус мөрдөж өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, өөрийн шугамаас хэрэглэгч холбох, үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй байх , Эрчим хүчний тухай хуулийн 14.4. Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна, Эрчим хүчний тухай хуулийн 31.1. Түгээх зохицуулалттай, эсвэл зохицуулалтгүй хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөл, өөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл. Шугам сүлжээний хамгаалалтын зурвас, 33.1. Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Монгол Улсын Засгийн газрын 97 тогтоол, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.2 дахь заалтад “Дулаан дамжуулах 200мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах тоноглол тул төрийн өмчид шилжүүлэх, Эрчим хүчний тухай хуулийн 34.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж байгаа үнэ тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина гэсэн заалтуудыг үндэслэн Зайсангийн 10000 гаруй хэрэглэгчийн асуудлаар тэдний талд шийдвэр гаргалаа.

Ингээд талууд нэгдсэн нэг ойлголттой болж ирэх хавар дулааны шугамын өргөтгөлын ажлыг эхлүүлэх юм байна. Энэ жилийн хувьд өмнө нь явж байсан горимын дагуу дулаан авах юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close